Sunday, April 1, 2012

Танилцуулга

   С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь Аймгийн төв номын сан: 1946 онд 1 орон тоотой, 2000 номын хөмрөгтэй "Уншлагын газар" нэртэйгээр байгуулагдсан. Эдүгээ 52000 номын хөмрөгтэй, жилдээ 3000 байнгын уншигчид, 50000 ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг үйлчилгээний 3 танхимаар олгож үйлчилдэг орон нутгийн соёлын үйлчилгээний байгууллага болжээ. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 100 жилийн ойгоор Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 11 сарын 20-ны өдрийн тогтоолоор их зохиолчийн нэрэмжит болсон. 2008 онд LIB4U электрон каталог нэвтэрснээр 2010 оноос үйлчилгээний /Эрдэм шинжилгээ, уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим, гэрээр ном олгох, интернет танхим/ танхимуудаар LIB4U цогц программаар үйлчилгээ үзүүлж байна.

No comments:

Post a Comment